2016-11-09
мэдээлэл
 

Хуурамч сүрчгийг таних 9 арга

2016 оны 11 сарын 15

Эртний грек, ромчууд хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлохдоо урлаг, гоо сайхны олон үнэт зүйлсийг үлдээжээ. Тэрхүү гайхамшигтай туурвилуудынх нь нэг бол үнэртний ертөнц юм. Эртний Египетийн хаан, хатад агуу их хөгжлийнхөө эрин үед өдгөө бидний хэрэглэдэг тансаг үнэртнийг байгалиас нь шууд хэрэглэж эхэлжээ. Харин сүрчиг буюу үнэртэн нь parfum гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь анхилам үнэрт ургамал, цэцэгсийг шатаан эвгүй үнэр дарах, шашны зан үйл зэрэгт хэрэглэгддэг байжээ. Үнэртний ертөнц Францтай салшгүй холбоотой. 

Энэ удаа үнэртний түүхийг хойш тавин, үнэртэнтэй холбоотой хамгийн түгээмэл асуултын нэг болох хэрхэн хуурамч сүрчгийг таних зөвлөгөөг хүргэж байна. Учир нь та хуурамч бүтээгдэхүүн авснаар мөнгөө үр ашиггүй үрнэ. Мөн хуурамч сүрчигт чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүн орсон байдаг учраас харшилд өртөх эрсдэлтэй байдаг.

ИНГЭЭД ХУУРАМЧ СҮРЧГИЙГ ТАНИХ ЭНГИЙН 9 АРГЫГ ТАНИЛЦУУЛЪЯ.


МЭРГЭЖЛИЙН БАГЛАА БООДОЛ

Сүрчигний хайрцаг сав баглаа боодол маш цэвэрхэн мэргэжлийн хэмжээнд хийгдсэн байдаг. Хуурамч бүтээгдэхүүний хайрцагны гадна талын баглаа буюу гялгар уут нь нягт нямбай боодолтой биш атируулан боосон байдаг. Мөн хуурамч бүтээгдэхүүний дор таних тэмдэг кодыг дардас байдаггүй.


ӨӨГҮЙ САВЛАГАА

Үнэртэй усны хайрцгийг битүүмжилсэн байдал нь тэгш бус бол 5-аас дээш мм-ийн өргөн, эсвэл үүн дээр илүүдэл цавуу байгаа хуурамч бүтээгдэхүүн юм. Жинхэнэ үнэртэй ус үргэлж өөгүй судлууд бүхий савлагаатай байна.


ХАМГААЛАЛТЫН ЦАГААН ХАЙРЦАГ

Сүрчигний дотор талын сав баглаа боодол нь өндөр чанарын картонон цаасаар хийгдсэн байдаг бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнийг гэмтэхээс сэргийлдэг. Мөн тухайн сүрчигний бортогыг хамгаалах зорилгооорийнхүү онцгой анхаарлаа хандуулан ажилласан тэр юм. Жинхэнэ сүрчигний энэхүү хамгаалалтын дотор талын хайрцаг нь саарал биш цагаан өнгөтэй байх ёстой шүү.


ХАЯГ БОЛОН БИЧЭЭС

Үнэртний саь баглаа боодлын дор тухайн бүтээгдэхүүнийг таних олон тэмдэглэл бичээсүүд бий. Үүний нэг болох алтлаг сум бүхий тойрог тэмдэглэгээ. Хэрвээ уг алтлаг сум баруун тийшээ заасан бол та авсан бүтээгдэхүүндээ эргэлзэх хэрэггүй. Харин алтлаг сум биш хар сум магадгүй зүүн тийшээ харуулсан тэмдэглэгээтэй бол хуурамч бүтээгдэхүүн юм. Мөн үнэртэй ус худалдан авахдаа сав боодол дээр хэвлэгдсэн мэдээлэл тод гаргацтай байгаа эсэхийг заавал шалгаж харах хэрэгтэй. 


ЗАГВАР

Аливаа сүрчгийг худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний загвар хийцийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Учир нт хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сүрчигний загварыг хүртэл өөрчлөх тохиолдол элбэг. 


СҮРЧИГНИЙ ӨНГӨ

Алдартай брэндийн жинхэнэ сүрчигний өнгө тунгалаг ихэвчлэн цайвар байдаг. Хэрвээ тунгалаг биш тунадастай харагдаж байгаа бол тухайн бүтээгдэхүүний "химийн" найрлагад нь өөрчлөлт орсон хуурамч үнэртэн гэдгийг нь илтгэж өгнө.


БОРТОГНЫ ТАГ

Мэдээж, бортогны таг эх бүтээлээс өөрөөр хийгдсэн бол хуурамч бүтээгдэхүүн. Үүнийг мэдэхэд амархан. Та тухайн сүрчигнийхээ тагыг тэгш хэмтэй байрлуулахад лого нь тэгш бус хэмтэй хийгдсэн байвал хуурамч бүтээгдэхүүн гэсэн үг. Мөн бортогны таг их биетэйгээ гүйцэд бус, сул суухгүй байх нь ч хуурамч гэдгийг нь илэрхийлж байгаа аж. 


СЕРИЙН ДУГААР

Хэрвээ таны худалдаж авах гэж буй сүрчигний серийн дугаар тухайн бүтээгдэхүүний хайрцагны ёроолд болон шилэн лонхны доод талд нэгэн ижил байх ёстой. Үүнийг хайрцаг болон үндсэн сүрчигний бортог дээр бэхээр хэвлэсэн байх ёстойг анхаараарай. 


ШИЛЭН БОРТОГО

Үнэртэй ус нь гөлгөр, нарийн гадаргуу нь өндөр чанартай нь илтгэнэ. Хуурамч үнэртэй усны лонх арай барзгар, дунд хэсэг нь өөр хоорондоо ууссан жигд бус шаталсан байна.

Үнэртэн хийдэг фирмүүд нь мэргэжлийн дизайнерийн компаниудаар хайрцаг, сав, бортог, баглаа боодлоо хийлгэдэг учраас ямар нэгэн болхи, мэдээжийн нэр, үг, үсгийн алдаа хэзээ ч гаргадаггүй гэдгийг анхаараарай.

Бичсэн: Enhchimeg.G | цаг: 21:12 | medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax