2016-11-10
Мэдээлэл

2016-11-22 - Хувцасны эрүүл ахуй

Хувцасны эрүүл ахуйн үндсэн шаардлага нь агаар, чийгийг сайн нэвтрүүлдэг., аль болох хөнгөн, биед оршино. Биеийн дулааныг тогтмол байлгахад хувцас чухал ач холбогдолтой. Хувцас өвлийн цагт даарахаас, зуны цагт халууцахаас хамгаалдаг.Өвлийн хувцас дулааныг сайн дамжуулдаг байх чанар нь юуны өмнө түүний хийсэн материалын чанараас хамаарна. Ноосон эдлэл бие махбодын дулааныг сайн дамжуулна. Өвлийн хувцасыг  барааан өнгийн материалаар хийвэл нарны илчийг сайн шингээнэ. Зуны хувцасыг нарны илч сайн ойлгодог цагаан цайвар өнгийн материалаар хийх нь ашигтай. Зуны халуунд нийлэг дээр капрон, нейлон, лавсан хийсэн хувцас тохиромж муутай. Хүйтний улиралд хэд хэдэн давхар хувцас өмсөхөд тэдгээрийн завсар дахь агаар дулааныг муу дамжуулж бие махбодоос алдах дулааныг багасгаж өгдөг. Хувцас бол бие  махбодыг байгалийн тохиромжгүй нөхцөлөөс хамгаалах зохиомол орчин юм. Ямар ч нөхцөлд хувцасны  эрүүл ахуйн шаардлагыг хангаж байх нь эрүүл мэндэд ашигтай. Иймээс долоо хоногт тутамд хувцасаа сольж гадуур хувцасныхаа тоос шороог өдөр бүр сойздож, үе үе цэвэрлэгээ хийлгэж байвал зохино. Хувцасыг гоёлын, ажлын, гэрийн , унтлагын нэж ангилдаг. Зориулалтаас болж хувцасны материал , өнгө, хийц ялгаатай байдаг. Иймд хувцсыг зориулалтаар нь өмсөх хэрэгтэй. 


Бичсэн: Enhchimeg.G | цаг: 08:46 | medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax