2016-11-12
Мэдээлэл

2016-11-23 - Мэдээлэл

Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургууль нь 2000 онд "Монос" коллеж нэртэйгээр байгуулагдсан. 2004 онд БСШУЯ-ны сайдын тушаалаар "Монос" дээд сургууль болж өргөжсөн. 2006 онд магадлан итгэмжлэгдэн "Сургалт-судалгаа-үйлдвэрлэл" хосолсон интеграцийг хэрэгжүүлж буй Топ-6" сургуулийн нэгээр шалгарсан.

Мөн 2014 онд Монгол Улсын Топ-10 их дээд сургуулийн нэгээр шалгарч, 2015 оны боловсролын салбарын онцгойлох энтрепренер сургуулиар шалгарсан юм. Монос Дээд сургууль нь 2015 онд БСШУС-ын тушаалаар Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болж өргөжсөн.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль: 4 мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг бөгөөд 3 хичээлийн байртай, 6 тэнхимтэй, орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий 4 лекцийн заал 11 лаборатори, 18 анги кабинеттэй. Нийт багш нарын 30 гаруй хувь нь докторын, 90 орчим хувь нь магистрын зэрэгтэй. Одоогоор Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд 800 гаруй оюутан суралцаж байна.

ЭЗШУИС нь 2015 - 2016 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өргөтгөл барьж, шинээр 200 оюутны багтаамжтай лекцийн танхим, Эрдмийн өргөө зэргийг ашиглалтанд оруулан тус сургуулийг 2015-2021 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн БНХАУ, Австри, Герман, ОХУ, БНСУ-ын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөртөө Олон улсын боловсролын жишиг стандартыг нэвтрүүлэн, багш, оюутан солилцоог өргөжүүлэн, эмийн үйлдвэрийн инженер технологийн чиглэлээр 3+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 2015 оноос Уламжлалт анагаах ухааны чиглэлээр магистрын сургалт 2016 оноос Эмзүйн докторын сургалтыг эхлээд байна.


Бичсэн: Enhchimeg.G | цаг: 09:24 | medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax